Энэхүү цахим хичээл тэгш хүртээмжтэй ногоон эдийн засгийн ерөнхий ойлголт, түүнийг хэрэгжүүлэх бодлогын арга хэрэгслүүд болон олон улсын туршлагын талаар авч үзнэ.
Overview
Syllabus
Тус цахим хичээл судалснаар, суралцагчид дараах ур чадварыг эзэмшинэ. Үүнд:Тэгш, хүртээмжтэй ногоон эдийн засгийн тухай ойлголт, үндсэн зарчим, үндэслэлийг харьцуулан авч үзэх, Улс орны эдийн засгийг ногоон эдийн засагт шилжүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс, шаардлагатай нөхцлийг тодорхойлох,Эдийн засгийн голлох салбаруудад ногоон эдийн засгийн асуудлыг тусгахад тулгарч буй бэрхшээл болон боломжийн талаар судлах, Тэгш, хүртээмжтэй ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд жишиг болохуйц улс орны хөгжлийн бодлого, стратеги, төлөвлөлтийн талаар авч үзэх, Тэгш, хүртээмжтэй ногоон эдийн засгийг дэмжихэд чиглэгдсэн олон улсын хөтөлбөр, санаачилгуудыг олж мэдэх.