Class Central is learner-supported. When you buy through links on our site, we may earn an affiliate commission.

Go.Data ашиглан талбарт мэдээлэл цуглуулах, халдварын гинжин хэлхээ болон хавьтлын судалгаа хийх тухай танилцуулга

via OpenWHO

Overview

Save Big on Coursera Plus. 7,000+ courses at $160 off. Limited Time Only!

Go.Data нь тохиолдлын (тохиолдлын судалгааны маятаар цуглуулах лаборатори, эмнэлэгт хэвтэлтийн мэдээлэл болон бусад ) болон хавьтлын (хавьтлын судалгааны мэдээлэл) мэдээллүүдэд чиглэсэн талбарын мэдээлэл цуглуулах платформ юм. Энэхүү товч танилцуулга нь Go.Data-гийн вэб дээр суурилсан платформ болон гар утасны аппликейшний зорилго, ашиг тус, ашиглалтыг тус програмын гол шинж чанаруудыг танилцуулах явцдаа харуулсан 7 модулиудаас бүрдэнэ.

Syllabus

Course information

Энэхүү сургалтыг дараахь хэлээр үзэх боломжтой:

English - Español - Українська - French

Тойм: Go.Data нь ДЭМБ-аас зохицуулж, Даян дэлхийн дэгдэлт, хариу арга хэмжээний сүлжээ (GOARN) -ний түншүүдтэй хамтран хэрэгжүүлж буй төсөл юм. Go.Data хэрэгслийг талбарт мэдээлэл цуглуулах, хавьтлыг судлах болон халдварын гинжин хэлхээг гаргах зэрэг дэгдэлтийн судалгаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор ДЭМБ-ийн ажилтнууд, түүний гишүүн орнууд болон түншүүд ашиглах боломжтой. Товч танилцуулга багц нь Go.Data хэрэгслийг танилцуулж, Go.Data програм хангамжийн гол онцлог, функцуудын талаар баримжаа олгоно.

Хичээлийн зорилго: Энэхүү хичээлийн төгсгөлд оролцогчид дараах ойлголтуудыг авна:

  • Go.Data гэж яг юу болох;
  • Дэгдэлтийн судалгаанд Go.Data програмыг хэрхэн ашиглах;
  • Go.Data програмд өгөгдлийн ямар хэлбэрүүд байдаг болон тухайн өгөгдлүүдтэй хэрхэн ажиллах;
  • Go.Data-ийн МТ-ийн дэд бүтэц буюу тус програм хэрхэн дэмжигддэг тухай.

Хичээлийн үргэлжлэх хугацаа: Ойролцоогоор 1.5 цаг

Гэрчилгээ: Хичээлийг 80% гүйцэтгэсэн оролцогчдод оролцсон баталгаа өгөх боломжтой.

Монгол хэлрүү Introduction to Go.Data – Field data collection, chains of transmission and contact follow-up , 2020. -аас орчуулав. ДЭМБ нь энэхүү орчуулгын агуулга болон үнэн зөв байдлыг хариуцахгүй. Англи болон Монгол хэл дээрх орчуулгын хооронд ямар нэгэн нийцэхгүй зүйл гарсан тохиолдолд англи хэл дээрх эх хувилбар нь заавал дагаж мөрдөх жинхэнэ эх хувилбар болно.

Course contents

  • Модул 1: Godata Төслийн танилцуулга:

    Модулийн зорилт: Go.Data төслийг танилцуулах; Go.Data хэрэгслийн үндсэн үйл ажиллагааг тайлбарлах
  • Модул 2: Go.Data талбарын танилцуулга, хэрэглэгчийн хэсэг дэх тогтмол элементүүд :

    Модулийн зорилт: Хэрэглэгч шинээр үүсгэх, Go Data платформ дээр үүрэг хуваарилах; Go.Data системийн админы үүргийг тодорхойлох; Хэрэглэгчийн хэсгийн тогтмол элементүүдтэй танилцах; Лавлагаа мэдээллийг хэрхэн зохион байгуулах талаар ойлгох.
  • Модул 3: Дэгдэлт, загвар, тохиолдлын болон хавьтлын хяналтын хуудас:

    Модулийн зорилт: Go.Data платформ дээр дэгдэлт шинээр үүсгэх; Go.Data дээрх загвар, одоогоор идэвхтэй байгаа дэгдэлтийг ашиглах үндсэн алхамуудыг сурах; Go.Data платформ дээр хавьтлын судалгааны загвар үүсгэх үндсэн алхамуудтай танилцах; Go.Data платформ дээр хавьтлын хяналтын загвар үүсгэх талаар сурах.
  • Модул 4: Тохиолдол, хавьтал, үйл явдал:

    Модулийн зорилт: Go.Data ашиглан тохиолдлын мэдээлэл хэрхэн оруулах, гаргаж авахыг тайлбарлах; Go.Data дээр тохиолдол хоорондын харилцан маарал, нөлөөлөл үүсгэхэд суралцах; Go.Data ашиглан үйл явдалд хэрхэн тохиолдол үүсгэх талаар сурах; Үйл явдлуудын цаг хугацааны дараалал, харилцан хамаарлыг хэрхэн харах талаар мэдэж авах.
  • Модул 5: Хавьтлыг хянах, хяналтанд гар утасны Go.Datа аппликэшн ашиглах нь:

    Модулийн зорилт: Go.Data дээр тохиолдолын хавьтал болон үйл явдал хэрхэн нэмэхийг тайлбарлах; Хавьтлыг хэрхэн тохиолдолд шилжүүлэхийг сурах; Хавьтлын мэдээллийг хэрхэн засварлахыг сурах; Хавьтлын хяналтын жагсаалт хэрхэн үүсгэх талаар сурах; Go.Data гар утасны аппликешн дээр хэрхэн хавьтлын хяналт хийх талаар тайлбарлах
  • Модул 6: Лабораторийн мэдээлэл:

    Модулийн зорилт: Тохиолдлын мэдээлэл, батлагдсан тохиолдлын горимыг лабораторийн хариунд үндэслэн хэрхэн засварлахад суралцах
  • Модул 7: Хянах самбар, мэдээллийг харуулах ба мэдээллийг гаргаж авах:

    Модулийн зорилт: Go.Data платформын хянах самбарын үндсэн бүрэлдэхүүн хэсэг, үүрэгтэй танилцах; Go.Data платформ дээр халдварын гинжин хэлхээг цаг хугацааны дараалал, сүлжээгээр хэрхэн дүрслэн харуулах талаар мэдэж авах; Go.Data-аас мэдээллийг өргөн хэрэглэгддэг форматаар хэрхэн татаж авах болон оруулах талаар суралцах.

Reviews

Start your review of Go.Data ашиглан талбарт мэдээлэл цуглуулах, халдварын гинжин хэлхээ болон хавьтлын судалгаа хийх тухай танилцуулга

Never Stop Learning.

Get personalized course recommendations, track subjects and courses with reminders, and more.

Someone learning on their laptop while sitting on the floor.